Хайх

Фаррелл Уильямс аймшгийн кино бүтээнэ

Оюутан охид, аллага ба Хэллоуины тухай

Фаррелл Уильямс аймшгийн кино бүтээнэ

Hypebeast вебсайтын мэдээллэж буйгаар "Girls Trip", "Barbershop: The Next Cut" гэх зэрэг кинонуудыг бүтээж байсан туршлагатай кино зохиолч Трейси Оливерын шинэ аймшгийн киног Фаррелл Уильямс продюсерлох болсон гэнэ.

Фаррелл Уильямс, Трейси Оливер нар хамтран Дэниел Вегагийн "Survive the Night" гэх нэртэй зохиолыг дэлгэцийн бүтээл болгох юм. Зохиолын үйл явдалд Хэллоуины үдэш хэсэг оюутнууд хөгжмийн наадамд оролцохоор Нью-Йоркийн метронд суух боловч үл мэдэгдэх этгээд тэднийг хөнөөх зорилгоор урхиндаа оруулах болно.

Одоогоор тус киноны талаарх бусад мэдээлэл нууцлагдаж байгаа ч энэ нь аймшгийн киноны элементтэй триллер мюзикл төрлийн кино болно гэдэг нь тодорхой болоод байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх