Хайх

“Fifty Shades Darker” киноны шинэ тизер трейлер

Э.Л. Жеймсийн зохиолоос сэдэвлэсэн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

"Fifty Shades Darker" киноны шинэ тизер трейлерт Кристиан Грейний (Жейми Дорнан) амьдралд байсан өөр нэгэн бүсгүй Анастейша Стилийг (Дакота Жонсон) мөшгөж, машиныг нь будгаар сүйтгэж, түүний хайр дурлалд саад болж буйг харж болно. Ямартаа ч хоёрдугаар сарын 10-нд нээлтээ хийх "Fifty Shades" франчайзын шинэ анги маш сонирхолтой болох нь тодорхой боллоо.

Энэхүү кинонд Жэйми Дорнан ба Дакота Жонсон нараас гадна Ким Бейсингер, Эрик Жонсон нар тогложээ. Сонирхуулахад "Fifty Shades Darker" киноны "I Don't Wanna Live Forever" дууг Тейлор Свифт, Зейн Малик нар хамтран дуулсан байгаа.

цааш үзэх