Хайх

“Fifty Shades Freed” киноны анхны трейлер цацагдлаа

Хуримын ёслол, бал сарын аялал болон Анастейшагийн төгс хуримын даашинз

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Их Британийн зохиолч Э.Л Жеймсийн ижил нэртэй эротик зохиолоос сэдэвлэсэн "Fifty Shades" цувралын сүүлчийн анги болох "Fifty Shades Freed" киноны анхны трейлер хэдхэн цагийн өмнө цацагдлаа.

"Fifty Shades Freed" киноны нэг минут орчим үргэлжлэх трейлерт Анастейша Стил, Кристиан Грей нарын хуримын ёслол болон бал сарын аялал гарна. Гэхдээ киноны үйл явдал үргэлж аз жаргалтай хэсгүүдээр дүүрэн байхгүй бололтой. Энэ удаад Анастейша Стилийн амь насанд аюул тулгарч, Кристиан Грей эхнэрээ аврахаар эрсдэлтэй алхам хийх болно.

Universal кино компани уг трейлерээс гадна, "Fifty Shades Freed" киноны албан ёсны зурагт хуудсыг нийтэлсэн байна. "Одоо хатагтай Грей тантай уулзана" гэсэн бичигтэй энэхүү зурагт хуудаст Анастейша Стилийн хуримын даашинз бүтнээрээ харагдах болно.

"Fifty Shades Freed" кино 2018 оны хоёрдугаар сарын 14-н буюу Гэгээн Валентины өдрөөр нээлтээ хийх юм.

цааш үзэх