Хайх

Fondation Louis Vuitton Даниэль Бюрены инсталляцийг дэлгэлээ

Fondation Louis Vuitton Даниэль Бюрены инсталляцийг дэлгэлээ

Орон зай, үйл явдлын гайхалтай нэгдэл

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын алдарт уран бүтээлч Даниэль Бюрен тавдугаар сарын 11-нд "Observatory of Light" гэх уран бүтээлээ олон нийтэд дэлгэх гэж байна

Хэдэн жилийн өмнө Францын концептуал уран бүтээлч Даниэль Бюрен Louis Vuitton-ы дэлгүүрүүдэд зориулж шилэн хорго бүтээж байсан. Тэгвэл энэ удаад тэрээр Fondation Louis Vuitton урлагийн төвийн орой дээр хийсэн асар том байгууламжаа танилцуулах гэж байна.

Тэрээр Фрэнк Геригийн төслөөр бүтээгдсэн тус музейн барилгыг 3600 өнгөт шилэн хэлтэрхийгээр бүрхэх гэнэ. Өөрөөр хэлбэл Бюрен гэрлээр тоглохоор шийдсэн бололтой. Уран бүтээлчийн санаагаар бол нийт 13 өнгийн шилний хэлтэрхийнүүд нь нарны туяанд солонгорч, өдрийн турш өнгөө хувиргах ёстой аж. "Даниэль Бюрен Фрэнк Геритэй хамтарч агуу төсөл бүтээсэн. Тэр байгалийн өнгө, гэрэл, цэвэр тунгалаг байдлыг нэгтгэж архитектурын гайхамшигтай бүтээл туурвиж чадсан" хэмээн Fondation Louis Vuitton-ы ерөнхийлөгч Бернар Арно хэлжээ.

цааш үзэх