Хайх

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдыг нэрлэлээ

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдыг нэрлэлээ

Жагсаалтыг Жоан Роулинг тэргүүлжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой зохиолчдын рейтингийг гаргасан байна. Жагсаалтыг Харри Поттерын тухай цуврал номыг зохиосон Жоан Роулинг тэргүүлжээ. Тэрээр өнгөрсөн 12 сарын хугацаанд 95 сая ам.долларын орлого олсон байна. Харин Жоан Роулингийн нийт хөрөнгө 650 сая ам.доллараар үнэлэгддэг гэж Forbes мэдээллэж байгаа юм.

Жагсаалтын хоёрдугаар байранд мөрдөгч Алекс Кроссын тухай цуврал номуудыг бичсэн Жеймс Паттерсон бичигджээ. Паттерсон нэг жилийн хугацаанд 87 сая ам.доллар олсон байна. Түүний араас "Diary of a Wimpy Kid" номоороо алдартай, зохиолч Жефф Кини болон "The Da Vinci Code", "Angels & Demons" номын зохиолч Дэн Браун нар жагсчээ. Мөн рейтингийн эхний 10 байранд Стивен Кинг (15 сая ам.доллар), Жон Гришэм, Нора Робертс болон "The Girl on the Train" сэтгэл зүйн триллер номын зохиолч Пола Хокинс нар багтсан юм.

цааш үзэх