Хайх

Галь Гадот “Wonder Woman 2” кинонд тоглохгүй байх магадлалтай

Галь Гадот “Wonder Woman 2” кинонд тоглохгүй байх магадлалтай

Онцгой тохиолдолд

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Галь Гадот "Wonder Woman" киноны дараагийн ангид тоглохгүй байх магадлалтай байна. Тодруулбал жүжигчин бүсгүй "Wonder Woman"-ы дараагийн анги дээр продюсер Бретт Рэтнер үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд уг төсөлд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь Бретт Рэтнер хэд, хэдэн эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаад байгаа юм.

Продюсер Бретт Рэтнерийн эзэмшдэг RatPac-Dune Entertainment компани нь Warner Bros. кино компанитай хамтран "Wonder Woman" киног продюсерлож, хэсэгчлэн санхүүжүүлсэн билээ. Эргэн сануулахад уг кино нь box office-оос нийт 821 сая ам.доллар олж асар их амжилтанд хүрсэн юм.

Warner Bros. кино компани өөрийг нь дэмжинэ хэмээн Галь Гадот найдаж байгаа гэнэ. Түүний үзэж буйгаар бол бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа хүн хүчирхэг эмэгтэйн тухай киног санхүүжүүлэх ёсгүй аж.

Тэгвэл саяхан Warner Bros. кино компани уг шуугианы улмаас продюсер Бретт Рэтнертэй цаашид хамтарч ажиллах хүсэлгүй байгаа гэдгээ илэрхийлсэн юм. Энэхүү мэдэгдлийн дараа тэд продюсертай бүх харилцаагаа аль хэдийнэ тасалсан байна. Харин Бретт Рэтнер өөрийгөө ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж, өөрөө Warner Bros.-той цаашид хамтарч ажиллах хүсэлгүй болсон гэдгээ мэдээллэжээ.

Сануулж хэлэхэд Бретт Рэтнер "X-Men" франчайз, "Rush Hour" болон бусад олон алдартай киног бүтээж байсан туршлагатай продюсер ба найруулагч юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх