Хайх

“Game of Thrones” цувралын Робб Старк шинэ Жеймс Бонд болох уу?

“Game of Thrones” цувралын Робб Старк шинэ Жеймс Бонд болох уу?

Бонд. Жеймс Бонд

Text: Бюро 24/7


Зураг:

Жеймс Бондын тухай кинонд Дэниел Крэйгийг Шотланд гаралтай жүжигчин Ричард Мэдден орлож магадгүй болоод байна. Түүнийг бид "Game of Thrones" цувралын Робб Старкийн дүрээр хамгийн сайн мэдэх билээ. Харин Дэниел Крэйгийн тоглосон Жеймс Бондын сүүлчийн киног бид 2020 оны хоёрдугаар сард үзэх болно. Уг киноны найруулагчаар Кэри Фукунага ажиллахаар болсон байна.

Daily Mail сонины мэдээллэснээр өдгөө 32 настай Ричард Мэдден Жеймс Бондын дүрийг бүтээх боломжтой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд тун удахгүй түүнийг шинэ Бондоор зарлах магадлалтай гэжээ. Мөн тус франчайзын продюсер Барбара Брокколи түүнд эцсийн саналыг тавихаар зэхэж байгаа гэдгийг эх сурвалж мэдэгдэж байна. Сонирхуулахад өмнө нь энэ дүрд жүжигчин Хенри Кавилл, Том Харди, Идрис Эльба зэрэг жүжигчид яригдаж байсан юм.

Эргэн сануулахад Их Британийн зохиолч Иэн Флемингийн детектив зохиолоос сэдэвлэсэн анхны "Жеймс Бонд" 1962 онд дэлгэцнээ гарч байсан түүхтэй. Энэ хугацаанд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар домогт тагнуулчийн дүрийг бүтээж байжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх