Хайх

“Game of Thrones” цувралын сүүлчийн улирал хэд, хэдэн төгсгөлтэй байх болно

“Game of Thrones” цувралын сүүлчийн улирал хэд, хэдэн төгсгөлтэй байх болно

Жинхэнэ зохиол задрахаас сэргийлж

Text: Buro.Mongolia


Зураг:

HBO телевиз "Game of Thrones" цувралын зураг авалтыг шинэ арга барил ашиглан бүтээхээр болсон гэдгээ Morning Call сонинд мэдэгдлээ.

Тэд цувралын наймдугаар буюу сүүлчийн улирлыг хэд, хэдэн төгсгөлтэйгөөр бүтээхээр болсон байна. Ингэснээр тус телевиз жинхэнэ кино зохиолыг задрахаас сэргийлнэ гэж үзжээ.

Өмнө нь HBO телевиз ийм арга барил хэрэглэж байсан удаатай. Тухайлбал тэд папарацци зурагчдад зориулж хуурамч зураг авалт хийж байжээ. Цувралын гол баатар Жон Сноугийн дүрд тоглосон жүжигчин Кит Харингтон нэгэн удаа цувралд огт хамааралгүй, нийт 15 хуурамч зураг авалтад оролцож байсан гэдгээ дэлгэсэн юм.

Одоогоор "Game of Thrones" цувралын продюсерууд нийт гурван төгсгөл хийхээр төлөвлөөд байгаа аж. Ингээд ч зогсохгүй гол дүрийн жүжигчид хүртэл аль төгсгөл нь жинхэнэ болохыг олж мэдэхгүй гэнэ.

HBO телевизийн ерөнхийлөгч Кейси Блойс Вифлеем дахь Моравиан коллежийн оюутнуудад тавьсан илтгэлдээ "Маш удаан хугацааны турш үргэлжилж байгаа шоунууд яг ийм алхам хийх ёстой. Учир нь та кино эсвэл цуврал хийж байгаа тохиолдолд хүмүүс ямар нэг байдлаар мэдэж л орхидог" гэж ярьжээ.

 

 

цааш үзэх