Хайх

\"Game of Thrones\" цувралын сүүлчийн улирал хэзээ гарах нь тодорхой боллоо

"Game of Thrones" цувралын сүүлчийн улирал хэзээ гарах нь тодорхой боллоо

Хүсэн хүлээсэн цувралаа үзэхэд тун бага хугацаа үлдлээ

Text: Buro.Mongolia


HBO телевиз хэдхэн цагийн өмнө "Game of Thrones" цувралын найм дах буюу төгсгөлийн улирлын тизер трейлерийг цацаж, албан ёсны товыг зарласан байна. Тодруулбал нийт зургаан ангиас бүрдсэн сүүлчийн улирал 2019 оны дөрөвдүгээр сард HBO телевизээр гарах болно.

Гэхдээ нэг минут гаруй урттай энэхүү тизер трейлер нь бидэнд ямар нэг шинэ үйл явдлыг харуулахгүй бөгөөд харин өмнө гарч байсан хэсгүүдээс эвлүүлж хийсэн байгаа юм.

Эргэн сануулахад энэхүү шинэ улирал нь хэдийгээр ердөө зургаан ангиас бүрдэж байгаа ч анги тус бүр 80-аас дээш минут буюу бүрэн хэмжээний кинотой ижил урттайгаар цацагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх