Хайх

“Game of Thrones” цувралын жүжигчин Лена Хиди Kasabian-ы шинэ клипэнд тоглолоо

Баяр баясгалантай Серси

Text: Buro.Mongolia


"Game of Thrones" цувралын Серси Ланнистерын дүрээр алдартай жүжигчин Лена Хиди Kasabian хамтлагийн шинэ клипэнд огт өөр дүр төрх бүтээжээ. "III Ray (The King)" нэртэй энэхүү клипэнд Лена Хиди Английн III Ричард хааныг амилуулахаар автомашины зогсоол дээр нэгэн ид шидийн зан үйл хийж буйгаар гарна. Харин Английн хааныг амилуулсныхаа дараа тэд хамтдаа хотоор зугаалж, цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Сонирхуулахад, тус клипний автомашины зогсоолтой хэсгийг болсон явдлаас иш татсан юм. Тодруулбал 2012 онд III Ричард хааны араг ясыг Лестер хотын автомашины зогсоол доoроос ухан гаргаж байсан билээ.

Их Британийн Kasabian хамтлагийн "III Ray (The King)" нэртэй дуу нь тус хамтлагийн өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн "For Crying Out Loud" гэх зургаа дах цомогт багтсан юм. Тус цомог нь нээлтээ хийсэн даруйдаа Их Британийн чартуудыг тэргүүлж байсан билээ.

цааш үзэх