Хайх

“Gorillaz” хамтлаг шинэ цомгоо гаргана

“Gorillaz” хамтлаг шинэ цомгоо гаргана


Зураг:

Виртуал хамтлаг гэж нэрлэгддэг Gorillaz-ын залуус Blur хамтлагийн гоцлол дуучин Деймон Албарнтай хамтран өөрсдийн тав дахь цомог дээр ажиллана

Gorillaz-ыг санаж байна уу? 2D, Мердок Никкалс, Нудл болон Рассел Хоббс нар хөгжмийн ертөнцөд эргэн ирэх нь ээ! Деймон Албарны хэлснээр түүний "Gorillaz" нэртэй виртуал төслийн шинэ цомгийн ажил энэ 9 дүгээр сард эхлэх гэж байна.

Хамтлаг хамгийн сүүлд 2010 онд бүтэн цомог гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн 2014 оны намар Албарн 2016 онд бэлэн болох "Gorillaz"-ийн шинэ цомог дээр ажиллаж байгаа гэж хэлж байсан.  Уг мэдээллийг үнэн болохыг баталсан "Gorillaz"-ын шинэ зургууд 2015 оны 2 дугаар сард Instagram хуудаснаа гарсан билээ. Тэдгээр зургийг хийсэн хүн нь Gorillaz-ын хөгжимчдөд анимэйшн дүр зохиож өгдөг Жейми Хьюлетт байсан учраас тэд үнэхээр том зүйлд бэлдэж байгаа нь гарцаагүй.

 

цааш үзэх