Хайх

Густав Климтийн алга болсон зураг олдлоо

Густав Климтийн алга болсон зураг олдлоо

Музейн нарийн бичгийн даргын шүүгээнээс

Text: Buro.Mongolia


Зураг:

Австрийн Линц хотод Густав Климтийн "Zwei Liegende" (Хэвтэж буй хоёр) нэртэй маш олон жилийн турш алга болсонд тооцогдож байсан зураг олдсон байна. Урлагийн бүтээл цуглуулагч Ольга Егер 1951 онд энэхүү зургийг Эгон Шилегийн гурван зургийн хамтаар тус хотын орчин үеийн урлагийн музейд (Одоогийн Лентос музей) түр хэрэглүүлэхээр өгчээ. Гэхдээ түүний өв залгамжлагчид эдгээр бүтээлүүдийг эргүүлж авахаар музейд хандахад тус музейн удирлагууд зургуудыг алга болсон гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл энэ бүх хугацаанд "Zwei Liegende" зургийг тус музейн нарийн бичгийн дарга хадгалж байсан нь тогтоогдлоо. Тодруулбал 2017 оны арванхоёрдугаар сард уг эмэгтэй таалал төгссөн бөгөөд тэрээр өөрийн бичсэн гэрээслэлдээ энэхүү бүтээлийг хотод буцааж өгөхийг хүссэн байна.

Густав Климтийн энэхүү бүтээлийг Лентос музейд өнөөдрөөс эхлэн дэлгэгдэж байгаа "Климт. Мозер. Шиле- Цуглуулсан гоо үзэсгэлэн" нэртэй үзэсгэлэнгээс харж болох юм. Үзэсгэлэнгийн дараа энэхүү бүтээлийг хууль ёсны эзэмшигчдэд нь эргүүлж өгөх аж.

Харин музейд өгсөн Эгон Шилегийн бүтээлүүд одоогоор олдоогүй хэдий ч хотын удирдлагууд эдгээр зургуудыг үргэлжлүүлэн хайсаар байх болно гэдгээ мэдэгджээ.

цааш үзэх