Хайх

Харли Куинны тухай “Birds of Prey” кино хэзээ гарах нь тодорхой боллоо

Харли Куинны тухай “Birds of Prey” кино хэзээ гарах нь тодорхой боллоо

DC Comics-ын эмэгтэй баатруудын тухай бие даасан кино

Text: Бюро 24/7

DC Comics-ын эмэгтэй баатруудын тухай өгүүлэх "Birds of Prey" буюу "Махчин шувууд" нэртэй киноны нээлтийн тов зарлагдсан байна. Энэхүү кинонд жүжигчин Марго Робби Жокерын найз бүсгүй Харли Куинны дүрээр эргэн ирэхээр болжээ.

Киноны зураг авалт дараа оны нэгдүгээр сард эхлэх бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болсон байна. Уг төслийн найруулагчаар "Dead Pigs" киногоороо алдартай Кэти Ян ажиллахаар болжээ. Кэти Ян супер баатартай блокбастер кино найруулсан анхны Ази гаралтай эмэгтэй найруулагч болж байгаагаараа онцлогтой юм. Харин кино зохиол дээр тун удахгүй нээлтээ хийх "Bumblebee" киноны зохиолч Кристина Ходсон томилогдсон байна.

Одоогийн байдлаар киноны үйл явдалд яг юу гарах нь тодорхойгүй байгаа ч Харли Куиннээс гадна, Хар Канари (Black Canary), Анчин эмэгтэй, Рене Монтойя зэрэг DC Comics-ын ертөнцийн бусад эмэгтэй баатруудын тухай өгүүлэх юм. Түүнчлэн Бэтмены гол дайснуудын нэг Хар Маск гарч ирнэ гэсэн таамаг тархаад байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх