Хайх

Mongolia
Mongolia

Гэрэл зургийн Hasselblad Masters 2018 тэмцээний ялагчид тодорлоо

11 төрөлд

Дэлхийн хамгийн нэр хүндтэй мэргэжлийн гэрэл зургийн Hasselblad Masters 2018 тэмцээний ялагчид тодорлоо. Энэ жил уралдааны шүүгчид нийт 30,000 гаруй бүтээл хүлээн авснаар тэмцээний түүхэнд дээд рекордыг тогтоосон байна. Хоёр жил тутам зохион байгуулагддаг уламжлалтай энэхүү олон улсын уралдаан нь хөрөг, архитектур, урлаг, хурим зэрэг нийт 11 төрөлд шилдэг гэрэл зурагчдыг шалгаруулсан байгаа. Уралдааны төрөл бүрт тэргүүлсэн ялагчид "Hasselblad Master" гэх цол авах бөгөөд хоёр жилийн турш Шведийн алдарт брэндийн төлөөлөгч болох юм.

Мөн ялагчид Hasselblad брэндийн дундаж форматтай камерын эзэн болохоос гадна тус компанитай тусгай төсөл дээр хамтран ажиллах болно. Hasselblad Masters 2018 гэрэл зургийн уралдааны ялагчид ирэх есдүгээр сард Германы Кёльн хотод болох Photokina 2018 арга хэмжээний үеэр шагналаа гардаж авна. Харин одоо Hasselblad Masters 2018 уралдааны 11 төрөлд шалгарсан шилдэг бүтээлүүдийг харцгаая

Агаарын зураг

Хорхе Де Ла Торриенте, Майами, АНУ

Архитектур

Камилла Ханапова, Санкт-Петербург, ОХУ

Урлаг

Мария Сварбова, Братислав, Словак

Гоо сайхан ба Загвар

Михал Берен, Трим, Ирланд

Байгалийн дүр зураг

Бенжамин Эверетт, Лопес арал, АНУ

Хөрөг зураг

Тина Сигнесдоттир Хульт, Торвастад, Норвеги

Бүтээгдэхүүний зураг

Марчин Гижицки, Варшав, Польш

Хуримын зураг

Виктор Хамке, Лейпциг, Герман

Зэрлэг байгаль

Карим Илья, Хайку, АНУ

Төсөл 21

Набиль Росман, Кота-Бару, Малайз

Гудамжны зураг

Бен Томас, Кинетон, Австрали

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх