Хайх

HBO телевиз Чернобылийн ослын тухай цуврал хийнэ

"Game of Thrones" ба "Breaking Bad" цувралын уран бүтээлчид ажиллана

HBO телевиз Чернобылийн ослын тухай цуврал хийнэ

HBO телевиз Чернобылийн атомын цахилгаан станц (АЦС) дээр гарсан аймшигт ослын талаарх мини цуврал хийх гэж буйгаа зарлалаа. Энэхүү төсөл нь нийт таван ангитай бөгөөд Их Британийн жүжигчин Жаред Харрис гол дүрд нь тоглохоор болжээ. Харрис Кремлиэс ослын газар луу илгээгдсэн ЗХУ-ын эрдэмтний дүрийг бүтээх юм.

Уг төслийн гүйцэтгэх продюсероор "Game of Thrones" цуврал дээр ажиллаж байсан Каролин Штраусс сонгогдсон байна. Харин найруулагчаар "Breaking Bad" цувралын хэд, хэдэн ангийг бүтээсэн Йохан Ренк томилогджээ. Цувралын зураг авалт 2018 оны хавар Литва улсад эхэлнэ.

Чернобылийн осол бол хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том цөмийн эрчим хүчний үйлдвэрийн осол юм. Анх 1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн АЦС дээр дэлбэрэлт болж, үүнээс үүдэн асар их хэмжээний цацраг идэвхт бодис цацагдсан билээ. Энэхүү цацраг идэвхт бодист Украин, Беларусь ба ОХУ-ын найман сая гаруй хүн өртөж байжээ.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх