Хайх

“House of Cards” цувралын тавдугаар улирал бүр ч их айдас төрүүлж байна

Шинэ трейлер

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Кино түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Netflix тавцан "House of Cards" цувралын тавдугаар улирлын трейлерийг цацлаа. Энэхүү шинэ трейлерээс харахад, эрх мэдлийн төлөө юу ч хийхээс буцдаггүй Фрэнк Андервуд ба түүний эхнэр Клэр нар улс орныг эзлэхийн тулд өрсөлдөгчөө ямар ч хамаагүй аргаар сүйтгэхийг хичээж байна.

Кевин Спейси, Робин Райт, Жоэл Киннаман, Майкл Келли нарын тоглосон "House of Cards" цувралын тавдугаар улирлыг бүтээхэд шоуны санаачлагч Бо Уиллимон оролцоогүй гэдгээрээ онцлог болж байна. Ямартаа ч Фрэнк ба Клэр Андервуд нар санасандаа хүрч чадах эсэхийг 2017 оны тавдугаар сарын 30-нд олж мэдэх боломжтой боллоо.

цааш үзэх