Хайх

IMDb энэ жилийн хамгийн шилдэг цувралуудыг нэрлэлээ

IMDb энэ жилийн хамгийн шилдэг цувралуудыг нэрлэлээ

“Game of Thrones”, “Westworld”, “Stranger Things” ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Кино сонирхогчидын хамгийн алдартай эх сурвалж болох IMDb вебсайт 2016 оны хамгийн шилдэг цувралуудын рейтингийг гаргажээ. Тэд энэ жагсаалтанд хэрэглэгчдийнхээ дунд хамгийн шилдэг байсан цувралуудыг багтаасан байна. Энэхүү жагсаалтыг "Game of Thrones" цуврал тав дах жилдээ дарааллан тэргүүллээ.

Жагсаалтын хоёрдугаарт шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн "Stranger Things" цуврал бичигдлээ. Энэхүү цувралыг Netflix дээр гарсан даруйд нь л кино шүүмжлэгчид энэ жилийн хамгийн том шуугиан гэж нэрлэсэн юм.

Харин гуравдугаар байранд "The Walking Dead" цувралын долоодугаар улирал оржээ. Үүний араас роботуудтай сэдэвчилсэн паркийн тухай өгүүлэх "Westworld" болон "American Horror Story" сэтгэлзүйн триллер бичигджээ. Шилдэг 10 цувралын сүүлийн таван байранд "Daredevil", "Vikings", "Orange Is the New Black", "Mr. Robot" ба "The Flash" зэрэг бүтээлүүд тус, тус жагссан байна.

цааш үзэх