Хайх

Дрейкийн испани хэмнэлтэй шинэ дуу цацагдлаа

Дрейкийн испани хэмнэлтэй шинэ дуу цацагдлаа

“Pistols”

Text: Buro.Mongolia


Зураг:

Канадын рэппер Дрейк өнөөдрийг хүртэл маш олон амжилттай уран бүтээлийг бидэнд танилцуулсаар байгаа билээ. Жишээ нь түүний "More life", "Views", "What a Time to Be Alive" ба "If You're Reading This It's Too Late" нэртэй сүүлийн дөрвөн микстейп нь нээлтээ хийсэн даруйдаа л Billboard 200 жагсаалтын тэргүүн байранд бичигдсэн юм. Тэгвэл одоогийн байдлаар Дрейкийн шүтэн бишрэгчид түүний рэппер Pi'erre Bourne-тэй хамтран бүтээсэн шинэ цомгийг худалдаанд гарахыг нь чих тавин хүлээж байна.

Шүтэн бишрэгчдийг шинэ цомог хүлээж байх зуур түүний "Pistols" нэртэй шинэ сингл цахим ертөнцөд цацагдлаа. Гитарын зөөлөн хэмнэл ба Испани уур амьсгалтай энэхүү сингл нь мэдээж хэрэг түүний шинэ цомогт багтах болно. "Pistols" дууны продюсероор Дрейкийн сайн найз ба уран бүтээлийн хамтрагч, продюсер Ноа Шебиб (Noah "40" Shebib") ажиллажээ. Одоогоор энэхүү сингл албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа ч та SoundCloud-аар сонсох боломжтой.

цааш үзэх