Хайх

“It” киноны үргэлжлэл хэзээ гарах нь тодорхой боллоо

“It” киноны үргэлжлэл хэзээ гарах нь тодорхой боллоо

Гол дүрийн хүүхдүүд том болно

Text: Buro.Mongolia


Зураг:

New Line Cinema болон Warner Bros. кино компаниуд "It" аймшгийн киноны үргэлжлэл хэзээ гарахыг мэдэгдсэн байна. Тэдний мэдээллэснээр бол "It" киноны дараагийн анги хоёр жилийн дараа буюу 2019 оны есдүгээр сард нээлтээ хийх гэнэ.

Энэхүү киноны үргэлжлэлийг мөн л Андрес Мускетти найруулах бөгөөд Пеннивайз алиалагчийн дүрд Шведийн жүжигчин Билл Скарсгард дахин тоглохоор болжээ.

Hollywood Reporter вебсайтын мэдээллэж буйгаар дараагийн ангид киноны гол дүрийн хүүхдүүд өсч том болсон байх аж. Гэхдээ одоогоор "It" кинонд ямар жүжигчид тоглох нь тодорхойгүй байгаа юм.

Сонирхуулахад Стивен Кингийн ижил нэртэй зохиолоос сэдэвлэсэн "It" аймшгийн кино нь энэ сарын эхээр нээлтээ хийснээс хойш нийт 478 сая ам.долларын ашиг олжээ.

цааш үзэх