Хайх

Канье Уэст дуучин Тейана Тейлорын шинэ цомгийг танилцууллаа

Канье Уэст дуучин Тейана Тейлорын шинэ цомгийг танилцууллаа

"K.T.S.E"

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин, бүжигчин Тейана Тейлорын "K.T.S.E" (Keep That Same Energy) нэртэй шинэ цомог цахим ертөнцөд нийтлэгдсэн байна. Уг цомгийг рэппер, продюсер Канье Уэст продюсерлосон бөгөөд энэ төсөл нь түүний зургаадугаар сард гаргаж байгаа тав дах ажил болж байгаа юм. Өмнө нь түүний продюсерлосон Pusha-T-гийн "Daytona", Nas-ын "Nasir", Каньегийн өөрийнх нь "Ye", болон Kid Cudi-тай хамтарсан "Kids See Ghosts" гэх зэрэг цомгууд танилцуулагдсан гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ.

Харин Тейана Тейлорын хувьд тэрээр Каньетэй бүр эртнээс хамтарч эхэлсэн юм. Тодруулбал уран бүтээлч бүсгүй 2010 онд рэпперийн "My Beautiful Dark Twisted Fantasy" цомог болон "Christmas in Harlem" синглийг бичүүлэхэд оролцож байсан туршлагатай. Мөн "K.T.S.E" цомгоос өмнө тэрээр 2014 онд "VII" нэртэй анхны цомгоо танилцуулж байжээ. Гэхдээ Тейана 2016 онд Канье Уэстийн "Fade" дууны клипэнд тоглосноор жинхэнэ нэр алдарт хүрсэн юм.

цааш үзэх