Хайх

Канье Уэст Тейяна Тейлорын шинэ цомог дээр ажиллажээ

Цомог удахгүй худалдаанд гарна

Канье Уэст Тейяна Тейлорын шинэ цомог дээр ажиллажээ

Text: Бюро 24/7

Дуучин, бүжигчин, модель Тейяна Тейлор хамгийн сүүлд гурван жилийн өмнө "VII" нэртэй бие даасан цомгоо гаргаж байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд тэрээр дуу хөгжмийн карьераасаа илүү видео клип, загварын сурталчилгаа, фитнесс төслүүд дээр анхаарлаа хандуулж, нэлээд завгүй байсан билээ. Тэгвэл саяхан Тейяна Тейлор Oyster сэтгүүлд өгсөн ярилцлагадаа түүний шинэ цомог бараг бэлэн болсон гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор Канье Уэстийн G.O.O.D Music дуу бичлэгийн компаниар хянуулж байгаа гэдгийг хуваалцлаа.

Гэхдээ уран бүтээлч бүсгүй шинэ цомгийнхоо нэр болон худалдаанд гарах тодорхой хугацааг зарлаагүй юм. Мөн тэрээр Канье Уэст түүний шинэ цомгийн гүйцэтгэх продюсероор ажиллаж байгаа гэдгийг мэдэгдэж "Цомог ерөнхийдөө бэлэн болсон байгаа. Одоогоор сүүлийн мөчид хийгдэх жижиг засварууд, нягталж шалгах зүйлс байгаа эсэхийг хүлээж байна. Хэрэв Канье ‘ногоон гэрэл' өгсөн тохиолдолд цомог худалдаанд гарахад бэлэн" гэж Тейяна Тейлор ярьжээ.

Дашрамд дурдахад Тейяна Тейлорын "Teyana & Iman" нэртэй реалити шоу хоёрдугаар сарын 19-нд VH1 сувгаар цацагдахаар болсон гэдгийг Billboard сэтгүүл мэдээллэсэн байна.

  • Зураг:
Цааш үзэх