Хайх

Каннын кино наадам 2017: Ялагчид тодорлоо

Каннын кино наадам 2017: Ялагчид тодорлоо

70 дах удаагийн кино наадам

Text: Buro.Mongolia


Нийт 12 өдөр үргэлжилсэн Каннын кино наадам ийнхүү өндөрлөж, хаалтын ёслол болж өнгөрлөө. Энэ жил 70 дах удаагаа зохион байгуулагдсан тус наадмын гол шагналд нийт 19 кино өрсөлджээ. Каннын кино наадамд өрсөлдсөн зарим кинонуудаас дурдвал Робин Кампийогийн "120 Beats per Minute", София Копполагийн "The Beguiled", Йоргос Лантимосын "The Killing of a Sacred Deer", Андрей Звягинцевын "Loveless", Михаэль Ханекегийн "Happy End" гэх зэрэг уран бүтээлүүд багтсан байлаа.

Ингээд 70 дах удаагийн Каннын кино наадмын ялагчдын жагсаалтыг хамтдаа харцгаая.

"Palme d'Or" буюу "Алтан дал мод" шагнал
The Square, Рубен Остланд

70 жилийн ойн тусгай шагнал

Николь Кидман

Grand Prix

120 Beats Per Minute, Робин Кампийо

Шилдэг найруулагч

The Beguiled, София Коппола

Шилдэг эрэгтэй жүжигчин

You Were Never Really Here, Xоакин Финикс

Шилдэг эмэгтэй жүжигчин

In The Fade, Диана Крюгер

Шүүгчдийн шагнал

Loveless, Андрей Звягинцев

Жагсаалтын бүрэн хувилбарыг Каннын кино наадмын албан ёсны хуудаснаас сонирхоно уу.

 

цааш үзэх