
Каннын кино наадмын албан ёсны зурагт хуудас нийтлэгдлээ
Жан-Люк Годарын “Pierrot le Fou” киноны хэсэг харагдана

Тун удахгүй зохион байгуулагдах гэж байгаа Каннын кино наадмын албан ёсны зурагт хуудас цахим ертөнцөд нийтлэгдлээ. Кино наадмын зохион байгуулагчид энэ удаад найруулагч Жан-Люк Годарын "Pierrot le Fou" (Мунхаг Пьеро) гэх киноны хэсгийг зурагт хуудас болгохоор сонгожээ.
Энэхүү кино нь 1965 онд дэлгэцнээ гарч байсан бөгөөд Францын кино урлагийн "шинэ давалгаа" хөдөлгөөний сонгодог бүтээлд тооцогддог юм. Киноны үйл явдалд Фердинанд (Жан-Поль Бельмондо тоглосон) гэх хүний тухай өгүүлдэг. Тэрээр ажлаасаа халагдаж, улмаар гэрлэлт нь ч бүтэлгүйтэж эхэлдэг тул Марианна (Жүжигчин Анна Карина дүрийг нь бүтээсэн) гэх хуучны танил бүсгүйтэйгээ хамт зугтахаар шийднэ. Гэхдээ бүсгүй мафийн бүлэглэлтэй холбоотой байдаг тул тэдний хувьд нөхцөл байдал адармаатай болдог.
Каннын 71 дэх удаагийн кино наадмын зурагт хуудаст Фердинанд ба Марианна нарын үнсэлцэж буй хэсэг дүрслэгджээ. Уг зургийг гэрэл зурагчин Жорж Пьерр өөрийн дурандаа буулгасан байдаг. Тэрээр Ален Рене, Луи Маль зэрэг кино урлагийн домог болсон хүмүүстэй хамтарч ажиллаж байсан туршлагатай. Мөн Жорж Пьерр Фото Зурагчдын Нийгэмлэгийг үүсгэн байгуулж байжээ. Уг нийгэмлэг нь кино зураг авалтын талбай дээр ажиллаж буй гэрэл зурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой байгууллага юм.
Каннын 71 дэх удаагийн кино наадам 2018 оны тавдугаар сарын 8-19-ний хооронд зохион байгуулагдана. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг жүжигчин Кейт Бланшетт тэргүүлэх бол кино наадмыг Пенелопа Крус ба Хавьер Бардем нарын тоглосон "Everybody Knows" нэртэй кино нээх болно.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт


Онгоц жолоодож буй Анжелина Жоли олон нийтийг гайхшруулж байна

#BuroCrush: Өмнөд Солонгосын утга уянгын киноны хатан хаан Сун Еэ-Жин

Загвар өмсөгчийн хооллолт: Жижи Хадид өдөрт юу иддэг вэ?

Coachella-гийн эргэн тойронд: The Weeknd тайзнаа нулимс дуслуулж, Бейонсе түүхэн тоглолт үзүүллээ

Street style: Coachella 2018, I хэсэг
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт

Марклын эффект: Ханхүүгийн сүйт бүсгүй хэрхэн жижиг брэндүүдийн хөгжилд нөлөөлж байна вэ

Эмили Ратаковски хуримаараа цагаан өнгийн даашинз яагаад өмсөөгүй болохоо тайлбарлалаа

Караокед дуулах нь яагаад чухал болохыг эрдэмтэд онцолж байна

Adidas Originals цуглуулгад шинэ эмэгтэй пүүз нэмэгдлээ

Buro 24/7 шинэ гүйцэтгэх захирал томилж, төв оффисоо Лондон руу шилжүүллээ

Сэтгэгдэл бичих