Хайх

Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн зарлагдлаа

Дэлхийн долоон орныг төлөөлсөн шүүгчид

Text: Бюро 24/7

Каннын кино наадмын зохион байгуулагчид 2018 оны шүүгчдийн бүрэлдэхүүнээ танилцуулсан байна. Шүүгчдийн бaгт Хятад, Орос, Франц, Австрали, Канад, АНУ ба Зүүн Африкийн Бурунди гэх орнуудыг төлөөлсөн хөгжимчид, жүжигчид ба найруулагчид багтжээ.

Энэ жилийн Каннын кино наадмыг жүжигчин Кейт Бланшетт тэргүүлэхээр болсон байгаа. Тэгвэл түүн дээр Хятадын жүжигчин Чан Чень, Канадын найруулагч Дэни Вильнев (Sicario), Америкийн жүжигчин Кристен Стюарт, Америкийн найруулагч Ава Дюверней (Selma), Францын кино зохиолч Робер Гедигян (The Snows of Kilimanjaro), Оросын найруулагч Андрей Звягинцев (Нелюбовь), Францын жүжигчин Леа Сейду, Бурундийн хөгжмийн зохиолч, дуучин Хаджа Нин нар нэмэгдэж, тус кино наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүдийг шүүхээр болжээ.

Каннын 71 дэх удаагийн кино наадам 2018 оны тавдугаар сарын 8-19 хооронд зохион байгуулагдана. Энэ жилийн кино наадмыг Асгар Фархадигийн "Everybody Knows" нэртэй сэтгэл зүйн триллер кино нээнэ. Харин Каннын кино наадмын албан ёсны зурагт хуудсыг Жан-Люк Годарын "Pierrot le Fou" гэх киноны хэсгээс сонгосон байгаа.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх