Хайх

Кара Делевинь дуучин боллоо

Кара Делевинь дуучин боллоо

“I Feel Everything”

Text: Buro.Mongolia


Зураг:

Загвар өмсөгч Кара Делевинь хамгийн анхны албан ёсны дуугаа танилцууллаа. Тэрээр өөрийн тоглосон "Valerian and the City of Thousand Planets" киноны дууг дуулсан байна. Кара энэхүү синглийг Фаррелл Уильямстай хамтран бичүүлжээ.

Шинжлэх ухааны уран зөгнөлт "Valerian and the City of Thousand Planets" киноны үйл явдал 2700 онд өрнөх бөгөөд сансрын тусгай агентууд цаг хугацаагаар аялан хүн төрөлхтний ертөнцийг хамгаалж буйгаар гардаг.

Люк Бессон найруулж, Кара Делевинь, Дэйн ДеХаан, Рианна нарын тоглосон энэхүү кино Улаанбаатар хотод долоодугаар сарын 28-нд нээлтээ хийнэ.

цааш үзэх