Хайх

Кайли Женнер анхны хүүхдээ өлгийдөн авлаа

Мөн бяцхан үрдээ зориулсан 11 минутын бичлэг нийтэллээ

Text: Buro.Mongolia


 

Кайли Женнер анхны хүүхдээ өлгийдөн авлаа! Өдгөө 20 настай реалити шоуны од, косметик брэндийн үүсгэн байгуулагч, бизнес эрхлэгч Кайли хоёрдугаар сарын 1-нд охин төрүүлсэн бөгөөд бяцхан үрдээ зориулан 11 минут бүхий сэтгэл хөдөлгөм бичлэг гаргажээ.

Жирэмсэн байх хугацаандаа энэхүү мэдээгээ нууцалж, аль болох олон нийтийн хараанаас хол амьдарсан тэрээр таван цагийн өмнө өөрийн Instagram хуудсаар дамжуулан шүтэн бишрэгчиддээ хандсан албан ёсны мэдэгдэл хийжээ.

"Та бүгдээс үүнийг нууцалж, тэр бүх таамаглалд хариу мэдэгдэл хийгээгүйдээ хүлцэл өчье. Өмнө нь би амьдралынхаа мөч бүрийг та бүхэнтэй хуваалцдаг байснаа ойлгож байна. Харин өөрийнхөө жирэмслэлтийг би дэлхийн нийтийн өмнө дэлгэхийг хүссэнгүй. Би эх хүн болох бэлтгэлээ аль болох эерэг энергиэр дүүрэн, стрессээс ангид, эрүүл байдлаар хийх ёстойгоо мэдэж байсан. Бяцхан үр минь миний сэтгэлийн хөдлөл бүрийг, стресс бүрийг мэдэрнэ гэдгийг би ойлгож байсан тул би өөрийнхөө амьдралын утга учир, аз жаргалынхаа төлөө ийм шийдвэр гаргасан билээ.

Жирэмслэлт нь миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй, эрч хүч хайрласан, амьдралыг минь өөрчилсөн туршлага байсан бөгөөд үнэндээ би жирэмсэн байсан үе мөчөө санах болно. Энэхүү онцгой мөчийг аль болох нууцлаг байхад тусалсан найз нөхөд, гэр бүлийнхэндээ талархаж байна. Миний үзэсгэлэнтэй, эрүүл охин хоёрдугаар сарын 1-нд мэндэлсэн бөгөөд энэхүү бурхны хишигт үйл явдлын талаар та бүхэнтэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээлээ. Би хэзээ ч ийм их хайр бас аз жаргал мэдэрч байсангүй. Би яг л энэ их аз жаргалын улмаас дэлбэрэх гэж байгаа мэт мэдэрч байна! Намайг ойлгосон та бүгдэд баярлалаа." - Кайли Женнер.

 

 

Кайли Женнер мөн YouTube тавцан дээр 11 минутын бичлэг нийтэлсэн бөгөөд уг бичлэгээ "Бяцхан охиндоо зориулая" хэмээн нэрлэжээ. Кайлигийн жирэмсэн байх хугацааг харуулсан энэхүү бичлэгээс Ким Кардашьян ба Канье Уэст нарын нэгдүгээр сарын 16-нд мэндэлсэн гурав дахь хүүхэд Чикаго Уэстийн хамгийн анхны дүр зургийг харах боломжтой. 

Кайли эгч Кимийн гурав дахь хүүхэд Чикаго Уэсттэй танилцсан ньКайли Женнер анхны хүүхдээ өлгийдөн авлаа (фото 1)

Кайлигийн "baby shower"Кайли Женнер анхны хүүхдээ өлгийдөн авлаа (фото 2)

Кайли ба Клоуи нар хамтдаа зургаа даруулсан ньКайли Женнер анхны хүүхдээ өлгийдөн авлаа (фото 3)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх