Хайх

Кайли Женнер урлагийн бүтээлийн хувийн цуглуулгаа харууллаа

Кайли Женнер урлагийн бүтээлийн хувийн цуглуулгаа харууллаа

Херст, Эмин, Келли нарын бүтээлүүд

Text: Бюро 24/7

Кардашьян-Женнер гэр бүлийн хамгийн отгон гишүүн Кайли Женнер орчин үеийн урлагийн бүтээл цуглуулдаг гэдгээ олон нийтэд дэлгэлээ. Тэрээр албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан Калифорни мужийн Калабасас дахь гэрийг нь чимдэг зарим нэг урлагийн бүтээлүүдээ дагагчиддаа харуулсан байна.

Кайлигийн цуглуулгад Их Британийн уран бүтээлч Трейси Эминий неон өнгийн хоёр инсталляци багтжээ. Трейси Эмин нь Кардашьян-Женнер гэр бүлийн хайртай уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний бүтээлүүд Крис Женнерийн цуглуулгад ч байдаг аж. Эминий "The Kiss Was Beautiful" буюу "Үнсэлт сайхан байсан" ба "I Can't Believe How Much You Love Me" (Намайг ийм их хайрладагт чинь би итгэж ч чадахгүй байна) гэх неон өнгийн хоёр бичиг нь тус бүртээ 90,000-130,000 ам.доллараар үнэлэгддэг байна.

Кайли Женнер урлагийн бүтээлийн хувийн цуглуулгаа харууллаа (фото 1)

Кайли Женнер урлагийн бүтээлийн хувийн цуглуулгаа харууллаа (фото 2)

Мөн Кайлигийн цуглуулгад алдарт уран бүтээлч Дэмиен Херстийн "I Love You" (Би чамд хайртай) гэх алтлаг эрвээхийний дүрстэй цуврал зургууд харагдаж байгаа юм. Кайли Женнерийн нийтэлсэн зурагт уг цувралын дөрвөн бүтээл харагдаж байгаа ч түүнд үүнээс илүү олон зураг байх магадлалтай.

Кайли Женнер урлагийн бүтээлийн хувийн цуглуулгаа харууллаа (фото 3)

Ингээд ч зогсохгүй залуу бүсгүйн урлагийн бүтээлийн цуглуулгад зураач Эльсуорт Келлигийн хоёр бүтээл багтжээ. Энэхүү хоёр зурагт хөх ба улаан өнгийн тал зүрхүүд дүрслэгдсэн байна.

Кайли Женнер урлагийн бүтээлийн хувийн цуглуулгаа харууллаа (фото 4)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх