Хайх

Кендалл Женнер, Натали Портман ба Элли Голдинг нарын сүүлийн үеийн мэдээ

Кендалл Женнер, Натали Портман ба Элли Голдинг нарын сүүлийн үеийн мэдээ

Нүүдэл суудал, шинэ клип

Text: Buro.Mongolia


Кендалл Женнер ба Натали Портман нар Жимми Киммелийн шоун дээр шинэ газар нүүж ирсэн тухайгаа ярьжээ. Харин Элли Голдинг Bridget Jones's Baby кинонд зориулсан "Still Falling for You" нэртэй дууны клипийг танилцуулсан байна

Кендалл Женнерийг шинэ байшинд нүүж ирсэнд хөршүүд нь дургүйцэв

Саяхан Кендалл "Jimmy Kimmel Live!" нэвтрүүлэгт Холливүүдын толгод дээр, Жимми Киммелийн амьдардаг байшингийн эсрэг талд шинэ байшин худалдан авч хөршүүд болсон байна. Тэгэхдээ Кендалл нүүж ирэхэд тэр хавийн айлууд дургүй байсан гэдгийг Жимми хэлсэн юм. Үүний нэг шалтгаан нь энэ сарын эхээр загвар өмсөгчийг гэрийнх нь гадаа сэжиг бүхий хүн дагаж, мөшгиж байгаад цагдаад баригдсан тул хөршүүд нь тайван байдлаа алдагдах вий гэж болгоомжилсон байх магадлалтай. Сонирхуулахад, Кендалл Женнерийн худалдан авсан байшин 6,5 сая долларын үнэтэй бөгөөд өмнө нь энд жүжигчин Эмили Блант нөхөр Жон Красинскийн хамт амьдарч байсан юм. Кендаллын өмнө нь амьдарч байсан кондо нь арай жижиг хэмжээтэй бөгөөд усан сангүй байсан тул тэрээр энэ байшинг худалдан авчээ.

Кендалл Женнер, Натали Портман ба Элли Голдинг нарын сүүлийн үеийн мэдээ (фото 1)

Натали Портман Парисаас Лос-Анжелес хот руу нүүж иржээ

Мөн л Жимми Киммелийн шоун дээр Натали энэ тухай ярьсан юм. Натали Портманд Парист амьдрахаас нарлаг Лос-Анжелес хотод байх нь илүү таалагддаг бололтой. Тэрээр "Энд хүмүүс илүү эелдэг бөгөөд маш их инээмсэглэдэг. Цахилгаан шатанд хүмүүс надтай ярилцаж эсвэл миний хүүхэд рүү харан инээмсэглэдэг" гэжээ. Тэгэхдээ тэр Парисчуудыг бүдүүлэг гэж нэг ч удаа хэлээгүй ба харин "cool" гэж тодорхойлсон юм.

Элли Голдингийн шинэ клип

Дуучин Элли Голдинг удахгүй гарах гэж буй "Bridget Jones's Baby" киноны клипийг танилцууллаа. "Still Falling For You" нэртэй энэхүү синглийг тэрээр Шведийн дуучин Tove Lo-той хамтран бичсэн байна. Энэхүү шинэ клипэнд Элли Голдинг том дэлгэцийн өмнө зогсон дуулах ба харин дэлгэцэнд "Bridget Jones's" Baby киноны хэсгээс гарах болно.

цааш үзэх