Хайх

Кейт Бланшетт нэгэн зэрэг 13 дүрд хувирчээ

“Manifesto” кинонд

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ нэгдүгээр сарын 19-20-нд болох гэж буй Sundance кино наадамд Кейт Бланшеттийн тоглосон "Manifesto" гэх нэгэн сонирхолтой кино танилцуулагдах гэж байна. Кинонд нийтдээ 13 дүр гардаг бөгөөд бүгдэд нь Холливүүдын жүжигчин Кейт Бланшетт ганцаараа тогложээ. Тэрээр балетчин, орон гэргүй хүн, рок од, сургуулийн багш гээд олон дүрд хувирах ба дүр болгондоо алдартай уран бүтээлчдийн урлагийн тунхаглалаас иш татсан монолог унших болно. 

Тус киноны сэдэв нь анх Жулиан Розефельдын бүтээсэн инсталляци хэлбэртэй байсан ч 90 минут үргэлжлэх бүрэн хэмжээний кино болтлоо хөгжсөн байна.

Кейт Бланшетт нэгэн зэрэг 13 дүрд хувирчээ (фото 1)

цааш үзэх