Хайх

Кейт Мосс шүтэн бишрэгчийнхээ захидалд 23 жилийн дараа хариуллаа

Кейт Мосс шүтэн бишрэгчийнхээ захидалд 23 жилийн дараа хариуллаа

Оргүйгээс оройтсон нь дээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Кейт Мосс 1994 онд Фиона гэх шүтэн бишрэгчийнхээ илгээсэн захидлыг Instagram хуудсандаа нийтэлжээ. Тэрээр өмнө нь энэ захиаг нээж үзээгүй байсан юм.

"Би загвар өмсөгч эсвэл үсчин болохыг мөрөөддөг. Гэхдээ би гоо сайхны салонд л ажиллах байх. Яагаад гэвэл би намхан нуруутай бас түргэн хоолонд дуртай. Гэхдээ хэдэн жилийн дараа би чиний нүүр будалт, үс засалтыг хийх ч юм билүү. Нээрээ чи үнэхээр Жонни Депптэй болздог гэж үү? Хэрэв тийм бол надад зураг ба гарын үсгүүдээ явуулна уу" гэж Фиона захидалдаа бичжээ. Түүнчлэн Фиона захиагаа "Инээмсэглээрэй" гэсэн бичигтэй өхөөрдөм цэцэгний зургаар чимэглэсэн байна.

Шүтэн бишрэгчийн захиа хэрхэн Кейт Моссын гарт очсон нь тодорхойгүй байгаа ч тухайн үед түүний харьяалагдаж байсан "Storm" агентлаг руу энэ захидлыг анх илгээсэн байна. Тэрээр Фионаг ийм удаан хугацааны турш хүлээлгэсэндээ харамсаж буйгаа хэлээд захидлын хариуг өөрийн гарын үсэгтэй "Kate Moss" номын хамт илгээжээ. Тиймээс одоо шүтэн бишрэгчийн хариуг хүлээх л үлдлээ. Түүнээс гадна ямар нэг загварын шоуны үеэр Фиона үнэхээр Кэйт Моссын үсийг зассан ч байж болох юм.

цааш үзэх