Хайх

Хамгийн өндөр цалинтай телевизийн цувралын эрэгтэй жүжигчид тодорлоо

Хамгийн өндөр цалинтай телевизийн цувралын эрэгтэй жүжигчид тодорлоо

4 цувралын 10 жүжигчин

Text: Buro.Mongolia


Зураг:

Forbes сэтгүүл уламжлал ёсоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр орлоготой ажилласан телевизийн цувралын эрэгтэй жүжигчдийг нэрлэсэн байна. Жагсаалтад нийт дөрвөн цувралын 10 жүжигчин багтсан бөгөөд тэд нэг жилийн хугацаанд нийт 181 сая ам.долларын орлого олжээ. Рейтингийг "The Big Bang Theory" (Их тэсрэлтийн онол) инээдмийн цувралын гол дүрийн жүжигчин Жим Парсонс 26,5 сая ам.долларын орлоготойгоор тэргүүлсэн байна. Ингэснээр тэрээр дөрөв дэх жилдээ дараалан энэхүү байр сууриа хадгалан үлдэж байгаа юм. Мөн тус цувралын гол дүрийн гурван жүжигчин орлогоороо түүний араас жагсжээ.

Хамгийн өндөр цалинтай телевизийн цувралын эрэгтэй жүжигчид тодорлоо (фото 1)

Бидний сайн мэдэх "Modern Family" (Орчин үеийн гэр бүл) цувралын эрэгтэй гол дүрийн жүжигчид ч мөн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтад багтсан байна. Тэднээс гадна NCIS (Тэнгисийн цагдаа), "Walking Dead" (Амьд үхдэл) зэрэг өндөр үнэлгээтэй телевизийн шоуны гол дүрийн хоёр жүжигчин Forbes-ын рейтингийн эхний 10-т орсон юм.

1. Жим Парсонс-26,5 сая ам.доллар
2. Жонни Галэки-25 сая ам.доллар
3. Саймон Хелберг-23,5 сая ам.доллар
4. Кунал Найяр-23,5 сая ам.доллар
5. Марк Хэрмон-19 сая ам.доллар
6. Эд О'Нилл-14 сая ам.доллар
7. Эрик Стоунстрит-13,5 сая ам.доллар
8. Жесси Тайлер Фергюсон-13 сая ам.доллар
9. Тай Баррелл-12 сая ам.доллар
10. Эндрю Линкольн-11 сая ам.доллар

цааш үзэх