Хайх

Хуучны Холливүүд Cardi B-гийн шинэ клипэнд

Cardi B рэппер 21 Savage-тай хамтран “Bartier Cardi” нэртэй шинэ клипээ танилцууллаа

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Америкийн рэппер, дуучин Cardi B-гийн хувьд энэ жил үнэхээр онцгой жил болж байна. Саяхан тэрээр "Be Careful" нэртэй дуугаа цацсан бол хэдхэн цагийн өмнө рэпер 21 Savage-тай хамтран бүтээсэн "Bartier Cardi" гэх дууны клипээ танилцууллаа. Шинэ клипний үйл явдалд хуучны Холливүүдийн дотоод засалтай нэгэн байшинд рэппер бүсгүй улаан өнгийн дотуур хувцастай бүжиглэж байгаа нь харагдана. Мөн энэхүү видео клипэнд рэппер 21 Savage ба Offset нар хамтран тоглосон байна.

Дашрамд дурдахад рэппер Cardi B-гийн"Invasion of Privacy" нэртэй анхны цомог тун удахгүй буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд худалдаанд гарах болно. Мөн тэрээр саяхан Америкийн алдарт Quality Control дуу бичлэгийн компанитай гэрээ байгуулсан билээ.

цааш үзэх