Хайх

Ким ба Канье нар гурав дахь хүүхдээ Чикаго Уэст хэмээн нэрлэлээ

“Шикаго” эсвэл “Шай” гэж дуудна

Ким ба Канье нар гурав дахь хүүхдээ Чикаго Уэст хэмээн нэрлэлээ

Text: Бюро 24/7

2018 оны нэгдүгээр сарын 16-нд Ким Кардашьян ба Канье Уэст нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авч, ам бүл нэмлээ. Дөрвөн настай Норт охин, нэг настай Сейнт хүүгийн эцэг, эх дөнгөж төрсөн охиндоо Чикаго Уэст (Шикаго гэж дуудна) гэх нэрийг өгчээ. Энэхүү мэдээг Ким өөрийн албан ёсны Twitter хуудсаар дамжуулан зарласан байна.

Чикаго Уэст гэх нэрийг сонгох болсон шалтгаан нь тун энгийн юм. Учир нь АНУ-ын Чикаго хотод Канье Уэст өөрийн бага насаа өнгөрүүлсэн бөгөөд түүнийг энэ хотод бие даан өсгөж, хүмүүжүүлсэн ээждээ хүндлэл үзүүлэх үүднээс охиноо ийнхүү нэрлэжээ. Мөн Ким Кардашьяны мэдэгдэж буйгаар Чикаго Уэстийг гэр бүл ба дотны хүмүүс нь "Chi" буюу "Шай" гэх богиносгосон хувилбараар дуудах аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

  • Зураг:
Цааш үзэх