Хайх

Курт Кобейны хувийн эд зүйлс галд шатжээ

Курт Кобейны хувийн эд зүйлс галд шатжээ

Соёлын үнэ цэнэтэй эд зүйлс устаж үгүй боллоо

Text: Бюро 24/7


Зураг:

Алдарт Nirvana хамтлагийн үүсгэн байгуулагч Курт Кобейны хувийн эд зүйлс хадгалагдаж байсан Вашингтон муж дахь Абердины түүхийн музейд гал гарчээ. Уран бүтээлчийн төрөлх хотод байрлах уг музейд түүний эдэлж хэрэглэж байсан төрөл бүрийн эд хогшил үзмэр болон дэлгэгдэж байсан юм. Тухайлбал Курт Кобейны нойрсдог байсан буйдан, хувийн архивын зургууд болон бусад үнэ цэнэтэй эд зүйлс энд дэлгэгдэж байжээ.

Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Абердины түүхийн музейн хоёр давхар бүхэлдээ галд шатсан гэнэ. Гэсэн хэдий ч архивистууд тус музейн хонгилд хадгалагдаж байсан мянга, мянган бичиг баримтыг аврахыг хичээсэн байна. Энэхүү харамсалтай явдлын талаар Nirvana хамтлагийн басс гитарчин Крист Новоселич "Үнэхээр аймшигтай. Музейн ажилтнууд эсэн мэнд үлдэж, хэн ч гэмтээгүй гэж найдаж байна" хэмээн Twitter хуудастаа бичжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх