Хайх

Mongolia
Mongolia

“La La Land”-ын найруулагч Apple-д зориулж цуврал хийнэ

Цувралын анги бүрийн зохиолыг тэрээр өөрөө бичнэ

“La La Land”-ын найруулагч Apple-д зориулж цуврал хийнэ

Оскарын шагналт найруулагч Дэмьен Шазелл Apple компанийн кино түрээсийн үйлчилгээнд зориулж цуврал бүтээхээр болсныг Variety мэдээллэж байна. "La La Land" ба "Whiplash" кинонуудыг бүтээсэн Дэмьен Шазелл энэхүү төсөл дээр зөвхөн найруулагчийн үүргийг гүйцэтгээд зогсохгүй давхар продюсероор ажиллаж мөн цувралын анги бүрийн зохиолыг өөрөө бичихээр болжээ. Гэхдээ одоогоор цувралын үйл явдал, жүжигчид болон бусад мэдээллүүдийг тэрээр нууцалж байна.

Дэмьен Шазеллын хувьд уг төсөл нь кино түрээсийн үйлчилгээнд зориулж байгаа хоёр дах бүтээл болох юм. Тодруулбал тэрээр Netflix-д зориулж "The Eddy" хэмээх утга уянгын мюзиклийг бүтээж байгаа билээ. Одоогийн байдлаар энэхүү төслийн зураг авалт Франц улсад хийгдэж байгаа аж. "The Eddy" цуврал нь Парис хотын хөгжмийн ертөнцийн талаар өгүүлэх бөгөөд харилцан яриа нь Франц, Араб, Англи хэл дээр явагдана гэдгийг Variety онцолжээ.

Дашрамд дурдахад жүжигчин Риз Уидерспун Apple компанийн бас нэгэн нууц төсөл дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл тархаад байна.

Бюро 24/7

  • Зураг:

Сэтгэгдэл бичих

Цааш үзэх