Хайх

Линдси Лохан үнэт эдлэлийн брэнд нээнэ

Линдси Лохан үнэт эдлэлийн брэнд нээнэ

Хоёр дах оролдлого

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн жүжигчин Линдси Лохан үнэт эдлэлийн брэнд үүсгэн байгуулах гэж байна.

Линдси энэ тухайгаа Каннын кино наадмын хүрээнд зохион байгуулагдсан amfAR сангийн гала үдэшлэгийн үеэр хуваалцжээ. Тэрээр мөн өөрийн Instagram хуудаст дарвуулт завин дээр авахуулсан зургаа #Lohanjewelry гэх hashtag-тай нийтэлж, шинэ төслийнхөө тухай дахин нэг удаа дурдлаа. 

Ийнхүү Линдси Лохан үнэт эдлэлийн брэнд нээх хоёр дах оролдлогоо хийж байгаа юм. Анх жүжигчин бүсгүй 2011 онд үнэт эдлэлийн дархан Паскаль Муавадтай хамтран нэрийн брэнд гаргахыг оролдсон боловч түүний санаа бүтээгүй билээ.

Үүнээс гадна, Линдси одоогийн байдлаар ОХУ-ын гурван олигархын тухай өгүүлэх цуврал киноны зураг авалтад оролцож байна. Тэрээр уг цувралын гол дүрийг бүтээхийн зэрэгцээ найруулагчийн ажлыг давхар хийхээр төлөвлөж байгаа аж. Олигархуудын тухай цуврал хийх санааг Линдси оросын саятан Егор Тарабасовтай хайр дурлалын харилцаатай болсны дараагаар бодож олжээ.

A post shared by Lindsay Lohan (@lindsaylohan) on

цааш үзэх