Хайх

Linkin Park хамтлаг Честер Беннингтоны дурсгалд зориулсан видео цацлаа

“One More Light”

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон өнгөрсөн долоодугаар сарын 20-нд амиа егүүтгэн дэлхий дахиныг цочролд оруулсан билээ. Тэгвэл өчигдөр тус хамтлагийн гишүүд Честер Беннингтоны гэгээн дурсгалд зориулж түүний амьдралын хором мөчүүдийг харуулсан "One More Light" нэртэй маш сэтгэл хөдөлгөм видео цацсан байна. Энэхүү видеоноос Честер Беннингтоны гэр бүлтэйгээ баяр тэмдэглэж байгааг, шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж буйг мөн тоглолтын үеэрх үйл явдлууд гэх зэрэг амьдралынх нь янз бүрийн мөчүүдийг харж болно. Linkin Park хамтлаг энэхүү видеог ойр дотны хүнээ алдсан бүх хүмүүст зориулсан гэдгээ мэдэгджээ. 

Мөн Linkin Park хамтлаг аравдугаар сарын 27-нд Лос Анжелес хотын Hollywood Bowl цэнгэлдэх хүрээлэнд Честер Беннингтонд зориулсан хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаа давхар мэдэгдсэн байгаа.

"One More Light" нэртэй уг сингл нь тус хамтлагийн өнгөрсөн тавдугаар сард гаргасан ижил нэртэй, долоо дах цомогт багтсан юм.

цааш үзэх