Хайх

Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон таалал төгслөө

Linkin Park хамтлагийн дуучин Честер Беннингтон таалал төгслөө

41 насандаа

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Алдарт Linkin Park хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө Лос-Анжелес дахь гэртээ таалал төгсчээ. Одоогоор түүний үхлийн шалтгааныг албан ёсоор зарлаагүй байгаа ч New York Times сонины мэдэгдэж буйгаар Лос-Анжелес мужийн цагдаагийн газар Честер Беннингтоныг амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.

Linkin Park хамтлагийн гишүүн Майк Шинода энэхүү харамсалтай мэдээг бататгаж Twitter хуудаснаа "Үнэхээр цочирдож, гашуудаж байна. Бид тун удахгүй албан ёсны мэдэгдэл хийх болно" гэж бичжээ.

Linkin Park хамтлаг өнгөрсөн тавдугаар сард "One More Light" нэртэй долоо дах цомгоо танилцуулсан билээ.

цааш үзэх