Хайх

Лондонгийн Сомерсет Хаус дуучин Бьоркод зориулж шинэ үзэсгэлэн гаргажээ

Лондонгийн Сомерсет Хаус дуучин Бьоркод зориулж шинэ үзэсгэлэн гаргажээ

Виртуал орчны

Text: Buro.Mongolia


Исландын дуучин виртуал орон зайн технологи ашиглан “Björk Digital” нэртэй үзэсгэлэн гаргалаа

Бьоркийн уран бүтээл үргэлж л дуу хөгжим ба дүрслэх урлагийн зааг дээр оршин тогтнодог байсан. Үүний нэг баталгаа бол Лондон хотын Сомерсет Хауст нээгдсэн "Björk Digital" үзэсгэлэн болж байна. Энэхүү үзэсгэлэнгийн цуврал видео, инсталляцуудыг Бьорк дэлхийн шилдэг дүрслэх урлагийн уран бүтээлчид ба программистуудтай хамтарч хийсэн бөгөөд түүний шинэ "Vulnicura" цомогт орсон дуунууд дээр үндэслэн бүтээгджээ. "Björk Digital" үзэсгэлэнгийн гол онцлог гэвэл зарим үзмэрийг виртуал нүдний шил ашиглан харах болно. Ингэснээр үзэгч "Бьоркийн ертөнц"-д бүрэн автах юм. Жишээлбэл, үзэгч Бьорктой хамт Исландын зэлүүд далайн эргээр зугаалж, эсвэл "Mouth Mantra" дууг дуулж байхад нь түүний ам руу орж болно.

"Бид "Vulnicura"-д зориулж нийт долоон панаром видео хийсэн. Би энэ хөгжим ба зурагны хослолыг харахад маш их баяртай байна. Дуу болон дүрс бүрэн нэгдэж байгаа мэт мэдрэмжийг хийсвэр орон зайн технологи төрүүлдэг" гэж Бьорк ярьжээ.

"Björk Digital" үзэсгэлэнд байгаа ихэнхи үзмэрүүдийг өнгөрсөн жилийн MoMa музейд танилцуулсан хэдий ч зарим нэг бүтээлийг энэхүү Лондонгийн үзэсгэлэнд зориулж тусгайлан хийсэн байна.

Лондонгийн Сомерсет Хаус дуучин Бьоркод зориулж шинэ үзэсгэлэн гаргажээ (фото 1)

 

 

цааш үзэх