Хайх

“Love Actually” киноны үргэлжлэл гарна

“Love Actually” киноны үргэлжлэл гарна

10 минут үргэлжлэх

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Анх 2003 онд нээлтээ хийж байсан "Love Actually" романтик инээдмийн киноны үргэлжлэлийг Их Британийн "Улаан хамарны өдөр" хэмээх хандивын арга хэмжээнд зориулан хийж байна. Гэхдээ Ричард Кертисийн найруулсан тус киноны үргэлжлэл нь бүрэн хэмжээний кино бус 10 минутын богино хэмжээний бүтээл болох юм.

Одоогийн байдлаар Хью Грант, Кира Найтли, Колин Ферт, Лиам Нисон, Роуэн Аткинсон, Эндрю Линкольн, Томас Броди-Сангстер зэрэг "Love Actually" киноны гол дүрийн жүжигчид дүрдээ эргэн ирнэ гэдгийг Harper's Bazaar сэтгүүл мэдэгдсэн байна. Энэхүү богино хэмжээний кино нь гуравдугаар сарын 24-нд BBC 1 телевизээр цацагдана.

“Love Actually” киноны үргэлжлэл гарна (фото 1)

цааш үзэх