Хайх

Луврын музейн салбар Абу Дабид нээгдэнэ

Луврын музейн салбар Абу Дабид нээгдэнэ

Беллини, Пикассо, да Винчи нарын уран бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Арабын Нэгдсэн Эмират Улс дахь Луврын музейн нээлтийн өдрийн тов одоогоор тодорхойгүй байгаа ч тус музейн төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар арваннэгдүгээр сарын 11-ний өдөр эсвэл арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болох магадлалтай байгаа аж.

Шинэхэн музейн цуглуулгад АНЭУ-ын музейн 700 гаруй уран бүтээл орохоос гадна Парис дахь Луврын музейн 300 уран бүтээл орохоор бэлтгэгджээ. Цуглуулгын урын санд Леонардо да Винчи, Пабло Пикассо, Ван Гог, Ива Кляйн нарын уран бүтээлүүд багтах юм.

Абу Даби дахь Луврын музейн дизайныг архитектор Жан Нувель гаргасан бөгөөд гудамж, талбай, усан суваг зэргээс бүрдсэн мини хот болгохоор төлөвлөжээ. Музейг 180 метр диаметр бүхий аварга том бөмбөгөр дээвэр бүрхсэн шийдэлтэйгээр бүтээсэн байна. Тус цогцолбор ойролцоогоор 100 сая еврогийн өртөгөөр бүтсэн бол Луврын музейн нэрийг ашиглахад 525 сая долларын зардал гаргажээ.

цааш үзэх