Хайх

Марина Абрамович урлагийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо

Марина Абрамович урлагийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодорлоо

Artnet сайтаас гаргасан рейтинг

Text: Buro.Mongolia


Зураг:

Artnet сайт 2016 оны урлагийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтанд зураачид, ивээн тэтгэгчид, үзэсгэлэнгийн эрхлэгчид, урлагийн онолчид, музэйн захирлууд мөн дуудлага худалдааны мэргэжилтнүүд багтсан байна

Энэ жил урлагийн салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтыг үйл хөдлөлийн уран бүтээлч, Югаслав улаас гаралтай Марина Абрамович тэргүүлжээ. Жагсаалтын хоёрдугаарт Нью-Йоркийн Метрополитен музейн ивээн тэтгэгч Нита Амбани орсон юм. Artnet сайтын рейтингийн гуравдугаар байранд Соломон Гуггенхайм музейн захирал Ричард Армстронг нэрлэгдсэн байна. Мөн энэхүү рейтингийн дөрөв, тавдугаар байранд LVMH групп ба Christian Dior Sa-ын эзэн Бернар Арно, Christie's дуудлага худалдааны компаний ерөнхий захирал Патриция Барбизе нар жагсчээ.

Artnet сайтын рейтинг урлагийн нийгэмлэгийн хүмүүсийн нөлөөг тодруулаад зогсохгүй, салбарын хөдлөх хүчийг ч тогтоодог. Түүнчлэн тухайн жилийн урлагийн ертөнцийн гол үйл явдлуудыг дэлгэн харуулдаг онцлогтой. 

Эргэн сануулахад, 2015 онд жагсаалтыг Нью-Йоркийн урлагийн бүтээл цуглуулагч Эби Розен тэргүүлж байсан юм. Та бүрэн жагсаалтыг үзэхийг хүсвэл Artnet сайт руу зочлоорой. 

 

цааш үзэх