Хайх

Marvel-ын шинэ бүтээл The Gifted цувралын трейлер гарлаа

Чи хэн ч байсан зугтаж чадахгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Fox телевиз Marvel-ын "The Gifted" комикоос сэдэвлэн бүтээсэн шинэхэн цуврал киноны трейлерийг танилцууллаа. X-Men цувралын спин-офф болон гарч буй энэхүү кинонд нэгэн гэр бүлийн хүү, охин хоёр ер бусын чадвартай мутантууд болсныг эцэг, эх нь олж мэддэг. Удалгүй хүүхдүүд Засгийн газрын дайсан болон хувирч, тэдний гэр бүл амьд үлдэхийн тулд мутантуудын нууц нийгэмлэгт нэгдэж, өөрсдийнхөө төлөө тулалдах хэрэгтэй болно. Энэхүү киноны зохиолыг Мэтт Никс бичиж, X-Men франчайзын “X-Men: Apocalypse,” “X-Men: Days of Future Past” зэрэг ангиудад продюсероор ажилласан Брайн Сингер найруулсан байна. Харин цувралын гол дүрд Стефен Мойер, Эми Экер нар тогложээ. 

Шинэхэн цувралын трейлерт ер бусын хүчин чадалтай болсноо мэдэрсэн Рийд Стракер (Стефен Мойер), Кэйт Стракер (Эми Экер) нар амьд үлдэхийн тулд хийж буй санаанд багтамгүй шидлэг үйлдлүүд хийнэ. Энэхүү цуврал 2017 оны зургаадугаар сараас Fox телевизээр гарч, үзэгчдийн хүртээл болно. 

цааш үзэх