Хайх

Майкл Жексон, Элизабет Тейлор, Адольф Гитлер нар “Urban Myths” инээдмийн цувралд

Шинэ трейлер

Text: Buro.Mongolia


Зураг:

"Urban Myths" инээдмийн цувралын анхны трейлер цацагдсан байна. Vulture вебсайтын мэдээллэснээр энэхүү цувралын үйл явдлыг алдартнуудын тухай яригддаг байж боломгүй түүхүүдээс сэдэвлэжээ.

Цувралд гарах эхний "домог"-т есдүгээр сарын 11-нд болсон халдлагын дараа Майкл Жексон, Элизабет Тейлор ба Марлон Брандо нар машинд суун Нью-Йорк хотоос зугтаж буйг харуулна. Дараа, дараагийн ангиудад Уран зургийн академид элсэхийг хичээж буй залуу Адольф Гитлер, Боб Дилан болон бусад алдартнууд гарах болно.

Жозеф Файнс, Стокард Ченнинг нар Майкл Жексон ба Элизабет Тейлор нарын дүрд хувирсан бол "Game of Thrones" цувралаараа алдартай Иван Реон залуу Гитлерийн дүрд тогложээ. "Urban Myths" инээдмийн цувралын анхны анги нэгдүгээр сарын 19-нд Их Британийн Sky Arts телевизээр цацагдана.

цааш үзэх