Хайх

Майкл Жексоны албан ёсны Instagram хуудаст нэгэн нууц төсөл зарлагдлаа

Майкл Жексоны албан ёсны Instagram хуудаст нэгэн нууц төсөл зарлагдлаа

#MJScream

Text: Buro.Mongolia


Зураг:

Домогт дуучин Майкл Жексоны албан ёсны Instagram хуудаст 15 секунд үргэлжлэх нэгэн видео цацагдсан байна. Видеонд хар өнгийн муурнууд, улаан нүдтэй шар шувуу, аалз, тэргэл сар зэрэг Хэллоуины баярын сонгодог бэлгэ тэмдгүүд харагдлаа. Мөн гэнэт шувуунууд дундаас Майкл Жексоны нүд гарч ирнэ. Харин видеоны төгсгөлд "Michael Jackson. Scream" гэсэн бичиг харагдах болно.

Одоогийн байдлаар энэхүү видео нь яг ямар учиртай болох нь тодорхойгүй байгаа ч i-D сэтгүүлийн мэдээллэснээр энэ нь Майкл Жексоны шинэ төслийн сурталчилгаа байх магадлалтай гэжээ. Уг төсөл нь 2017 оны есдүгээр сарын 29-нд олон нийтэд дэлгэгдэнэ гэхээс өөр ямар нэг дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй байгаа юм. Майкл Жексоныг амьд байх үед түүний төлөөлөгчөөр ажиллаж байсан Жон Бранка "Ирэх хоёр долоо хоногийн дотор дахин хоёр мэдэгдэл цацагдана" гэж хэлжээ. Түүнчлэн "Scream" гэх энэхүү төсөл нь домогт дуучны олон нийтэд дэлгэгдээгүй дуунуудтай шинэ цомог байх магадлалтай эсэхийг Бранкагаас тодруулахад тэрээр үүнийг үгүйсгэсэн юм. "Одоогоор бид Майкл Жексоны олон нийтэд дэлгэгдээгүй дуунуудыг цомог болгон гаргах бодолгүй байна. Гэхдээ энэ нь бид та бүхэнд сонирхолтой төсөл бэлдээгүй гэсэн үг биш юм шүү" гэж тэрээр мэдэгдсэн байна.

Сонирхуулахад Майкл Жексон ба түүний дүү Жанет Жексон нарын хамтарсан "Scream" нэртэй дуу алдарт уран бүтээлчийн "HIStory: Past, Present and Future, Book I" (1995) гэх цомогт багтаж байжээ.

 

 

 

цааш үзэх