Хайх

Майкл Жексоны тухай киноны трейлер гарлаа

Амьдралынх нь сүүлийн өдрүүд

Text: Buro.Mongolia


Зураг:

Lifetime суваг Майкл Жексоны тухай киноны трейлерийг цацлаа. "Michael Jackson: Searching for Neverland" киног Жексоны бие хамгаалагчдын 2014 онд гаргасан бестселлер номоос сэдэвлэн бүтээсэн байна. Тус кинонд дуучны амьдралын сүүлийн өдрүүдийг өгүүлнэ.

Киноны трейлерт Майкл Жексон болон түүний хүүхдүүдийн харилцааг харуулах аж. "Тэднийг ганцаараа өсгөх нь миний хийж байсан хамгийн хэцүү зүйл" хэмээн Жексон дурджээ.

"Michael Jackson: Searching for Neverland" киноны гол дүрийг Майкл Жексоны мэргэжлийн орлон тоглогч Нави бүтээсэн бол найруулагчаар нь Дайан Хьюстон ажилласан байна. Киног тавдугаар сарын 29-нд дэлгэцнээ гаргахаар төлөвлөжээ.

 

цааш үзэх