Хайх

Мэрил Стрип ЛГБТ нийгэмлэгээс шагнал хүртэнэ

Мэрил Стрип ЛГБТ нийгэмлэгээс шагнал хүртэнэ

Ижил хүйстэн хосуудыг дэмжсэний төлөө

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн томд тооцогдох ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах "The Human Rights Campaign" нийгэмлэг ирэх хоёрдугаар сард, Нью-Йорк хотноо жүжигчин Мерил Стрипд нэгэн хүндтэй шагнал гардуулах гэж байна. Мерил Стрипийг өөрийн уран бүтээлээрээ дамжуулж нийгэмд буй ноцтой асуудлуудыг хөнддөгт нь талархаж буйгаа тус нийгэмлэгийн ерөнхийлөгч Чэд Грифен илэрхийлжээ. "Нийгмээс тусгаарлагдсан байх нь ямар байдгийг Мерил Стрип дэлгэцээр дамжуулан харуулж, ЛГБТ хүмүүсийн мэдрэмжийг олонд ойлгуулдаг" хэмээн тэр хэлжээ.

Үүний жишээ болгож Мэрил Стрипийн тоглосон HBO сувгийн "Angels in America" богино хэмжээний цувралыг дурдаж болох юм. Тэрхүү кинонд жүжигчин Эмма Томпсонтой Мерил үнсэлцэж буй хэсэг гардаг юм. Мерил Стрип энэ дүрээрээ "Алтан Бөмбөрцөг" хүртэж байсан бөгөөд шагнал авахдаа, "Ижил хүйстэн хүмүүсийн хайр дурлалд санаа зовнихын оронд дэлхийд үүнээс илүү чухал асуудал олон байгааг ухаарах хэрэгтэй" хэмээн хэлж байсан юм.

цааш үзэх