Хайх

Мэттью Макконахи "Gold" кинонд азгүй амьтны дүрд тогложээ

Болсон явдлаас сэдэвлэв

Text: Buro.Mongolia


Зураг:

Стивен Гейганы найруулж, Холливүүдын жүжигчин Мэттью Макконахигийн гол дүрд нь тоглосон "Gold" киноны шинэ трейлер цахим ертөнцөд цацагдсан байна. Киноны үйл явдлыг Кенни Уэлсс гэх дампуурсан бизнесмен залуугийн бодит түүхээс сэдэвлэсэн юм. Азгүй бизнесмэн залуу нэгэн геологичтой нэгдэн Индонезийн ширэнгэн ой руу алтны эрэлд гарна. Кинонд Брайс Даллаc Ховард, Эдгар Рамирес, Кори Столл, Тоби Кеббелл, Брюс Гринвуд ба Стейси Кич нар тоглосон байгаа.

Мэттью Макконахи энэ дүрийг бүтээхийн тулд 20 кг жин нэмж, үсээ халцруулж, танигдахын аргагүй өөрчлөгдсөн юм. Шүүмжлэгчид "Gold" киног "Оскар"-ын наадамд нэр дэвшинэ гэдэгт итгэлтэй байгаа. Тус кино өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байсан ч нээлтийн товыг нэгдүгээр сарын 27-н болгон өөрчилжээ.

цааш үзэх