Хайх

Мик Жаггер хоёр шинэ дуу, нэг клип гаргалаа

Мик Жаггер хоёр шинэ дуу, нэг клип гаргалаа

16 жилийн дараа

Text: Buro.Mongolia


Зураг:

The Rolling Stones хамтлагийн дуучин Мик Жаггер хамгийн сүүлд 16 жилийн өмнө бие даасан цомгоо гаргаж байсан билээ. Тэгвэл саяхан домогт уран бүтээлч "London Lost", "Gotta Get a Grip" нэртэй хоёр шинэ дуугаа Beats1 радиогоор танилцуулсан байна.

Энэхүү хоёр дуу нь Их Британи ба АНУ-ын улс төрийн нөхцөл байдал болон эдгээр улсуудын хоорондын харилцааны тухай өгүүлжээ.

Түүнчлэн Мик Жаггер "Gotta Get a Grip" дууныхаа клипийг ч бас олны хүртээл болгоод амжлаа. Уг видео клипэнд "Girls" цувралын жүжигчин Жемайма Керк тоглосноор онцлог болжээ.

 

цааш үзэх