Хайх

MTV Movie and TV Awards 2017 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид

MTV Movie and TV Awards 2017 шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид

26 дах удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

MTV Movie and TV Awards 2017 шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 7-нд Лос-Анжелес хотод зохион байгуулагдана

Энэ жил MTV телевиз жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг MTV Movie Awards шагнал гардуулах ёслолд маш том шинэчлэлт хийлээ. Одооноос эхлээд шагнал гардуулах ёслолд киноноос гадна, телевизийн цувралуудад зориулсан хэд, хэдэн шинэ номинаци нэмсэн байна. Тиймээс тус кино наадам одоо MTV Movie and TV Awards гэж нэрлэгдэх болжээ.

MTV Movie and TV Awards 2017 шагнал гардуулах ёслолын шилдэг киноны төрөлд "Beauty and the Beast", "Logan", "Get Out", "Rogue One: A Star Wars Story", "The Edge of Seventeen" гэсэн бүтээлүүд нэр дэвшсэн байна. Харин шилдэг цувралын төрөлд "Game of Thrones", "Atlanta", "Insecure", "Pretty Little Liers", "Stranger Things", "This Is Us" зэрэг дэлгэцийн бүтээлүүд өрсөлджээ. Шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг эндээс хараарай. 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны тавдугаар сарын 7-нд Лос-Анжелес хотын "Shrine Auditorium" театрт зохиогдох бөгөөд хөтлөгчөөр жүжигчин Адам Дивайн ажиллана.

цааш үзэх